БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ

Багш нарын анхааралд.

Сүүлийн үед хүүхдийн ам зайлах савны талаар олон хүн асууж сураглаж байгаа учраас энэхүү материалыг тавьж байна. Шилэн сав нь осол аюулгүй талаасаа хүүхдийн ам зайлах сав хийхэд тохиромжгүй бөгөөд харин доорх тэмдэглэгээ бүхий хуванцар савыг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр хуванцар савыг заавал шарж ариутгах шаардлагагүй, содын уусмал болон өөр ариутгах шингэнээр ариутгаж халдваргүйтгэн ашиглах боломжтой. Мөн ямар ч тэмдэглэгээгүй хуванцар савыг ашиглахгүй байх хэрэгтэй юм байна.

Худалдаа үйлчилгээн дэх хуванцар савны хэрэглээ

Сүүлийн үед худалдаа үйлчилгээ ахуйн хэрэглээнд Монголын төдийгүй дэлхий нийтээр маш ихээр хэрэглэж буй хуванцар савны тэмдэглгээнүүдийг танилцуулж байна. 1995 онд Хуванцар сав үйлдвэрлэлийн холбооны “Хуванцар савны хүрээлэнгээс” хуванцар савны хэрэглээнд зориулсан тэмдэглэгээг гаргасан байна.
1. PET/PETE: Энэ нь маш нийтлэг хуванцар савыг илтгэнэ. Ундаа, ус ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдгэлгээгээр илэрхийлдэг байна. Мөн дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага юм.
2. HDPE: / маш өндөр нягтрал бүхий полиэтилен/ Уг төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү тараг жүүс болон угаалгын нунтаг бодис шампунь гэх зэргийг савласан байдаг. Мөн дахин ашиглаж болох ба хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага юм.
3. V/PVC/ пинил эсвэл поливинил агуулсан, хортой хий агуулсан/: Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд шампунь, биеийн шингэн саван, ургамлын тосны сав болон хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг шатаахад агаарт диоксин хэмээх бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хоол хүнсний зүйлийг агуулж болохгүй!!!
4. LDPE/нягтрал бага/: Энэ төрлийн хуванцараар сав баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга хивс зэргийг хийдэг байна. Энэ төрлийн хуванцар дахин ашиглагдадгүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага юм.
5. РР: Тараг жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.
6. PS: Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн кофенй аяга, самарны гаднах сав, хоол хадгалах сав, СД-ний хайрцаг зэргийг хийдэг байна. Үүнийг дахин ашиглахгүй.
7. Бусад тэмдгэлгээнүүд: Уг хуванцар төрөлд голдуу хүүхдийн аяга таваг угж, 3-5 литрийн усны сав, шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий хоол хүнсний сав гэх зэрэг багтана. Энэ төрлийн хуванцар савны зарим нь аюулгүй байдаг бол хатуу нягт поликорбанотыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна. Поликарбонат агуулсан хуванцарт Биспонел А бодис агуулагддаг тул энэ нь хүний гормонд хор хөнөөл учруулдаг байна. Эдгээр тэмдгэлгээнүүдээс 1,2,4,5 р нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь маш бага бол 3,6,7, дугаар тэмдгэлгээ нь хоол хүнснээс хол байлгах ёстой бөгөөд аюултайд тооцогддог. Иймд та бүхэн өдөр тутмын амьдрал ахуйд хэрэглэгдэж буй хуванцар савны тэмдгэлгээг сайн мэдэж байх нь чухал юм.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөл

Шидэт хайрцагны театрын хөгжилтэй хичээл•

2014 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Ariun

•Шидэт хайрцагны театрын хөгжилтэй хичээл• хөтөлбөрийн хүрээнд багш, туслах багш болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хүүхдэд зориулсан хөгжилтэй хичээл сургалтыг *Шидэт хайрцагны театр*-ын багш нар зохион явууллаа. Энэхүү сургалтын үр дүнд багш бүр хуруун хүүхэлдэй болон бусад төрлийн хүүхэлдэй хийх аргачлал, тэдгээрийг сургалтанд хэрхэн ашиглах талаар мэдлэг авлаа.

2-5 насны хүүхдийн хоол боловсруулах чадвар, хоол боловсруулах шүүсний идэвхи хэдийгээр 2 хүртэлх насны хүүхдийнхээс сайжрах боловч бүрэн гүйцэд хөгжиж дуусаагүй, ходоодны багтаамж багатай байдаг.
 Дэлгэрэнгүй»

2-5 насны хүүхдийг хооллоход тохиолддог хүндрэлтэй асуудлууд.

2-5 насны хүүхэд их идэж чаддаггүй.Эцэг эх, багш нар хүүхдээ том болгохын тулд юм уу том болсон, одоо их идэх ёстой гэж боддог. Хүүхдийн нэг удаа идэх хоолны хэмжээг харгалзан хооллох ч эхлээд бага аягалж өгөөд нэмж өгөх нь зүйтэй. Хоолоо сайн идсэн тохиолдолд урамшуулах нь с айн нөлөөтэй. Хүүхдийн биеийн жин, өсөлт хөгжил хэвийн, хоолондоо дуртай бол хоол нь тохирч байгааг илэрхийлнэ.

Хүүхэд хоол идэх дургүй бол” хоолоо идэхгүй байна” гэж үглэх, шахах загнахаас татгалзах хэрэгтэй. Харин хоолоо дуртай идэж байгаа хүүхэлдэйн кино үзүүлэх, хоол идэхэд нь туслах, бага багаар өгөх, хоолоо амттай хийх, өөрөө ч гэсэн үлгэрлэх зэргээр аажим дасгана.

2-5 насныхүүхэд ногоонд дургүйцэх тохиолдол байдаг. Гэрт нь ногоотой хоол идүүлэх, цэцэрлэг дээр нь ногоонд дуртай хүүхэдтэй хамт суулгах, эцэг эх багш нар өөрсдөө үлгэрлэх, ногоотой хоолыг амттай гоё гэж хүүхдэд ухуулж ярих, ногооны зураг тоглоомоор тоглуулж ногоонд дасгах хэрэгтэй.

Хүүхэд биеэр нь юм туурах, огих бөөлжих, хавдах, суулгах зэргээр зарим хоолонд хариу урвал өгдөг. Ийм үед эмчид үзүүлэн шалтгааныг тодруулах шаардлагатай.

Лууванд дургүйцэх тохиолдол их байдаг. Луувангийн найрлаганд хүүхдэд өсч том болох амин дэм байдаг гэдгийг ойлгуулан хэлж, лууванг үрж мантууны гурилд хийж зууран луувантай мантуу өгөх зэргээр амтанд нь дасгах хэрэгтэй.

2-5 насны хүүхэд шинэ, идэж үзээгүй хоолонд дургүйцэх нь цөөнгүй. Шинэ хоолыг хүүхэд харж, үнэртэж, хүрч үздэг. Энэ нь тухайн хоолыг сонирхож байгааг илтгэж буй үйлдэл юм. Дассан хоолтой нь цуг бага багаар өгч дасгах нь сайн арга.

Хүүхэд ширээн дээр олон хоол тавихад дуртай биш. Иймд хоолны ширээг бүтээж амны цаас, халбага, сэрээг тавьсны дараа ширээнд суухад нь эхний хоол өгөөд, идэж дуусахад дараагийн хоол гэх мэтээр дараалан өгнө. Ялангуяа цэцэрлэгийн хүхэд оройн хоол бараг иддэггүй бөгөөд энэ нь ихэнх эцэг эхчүүдийн санаа зовоодог асуудал юм. Энэ нь цэцэрлэгт өглөө , өдрийн хоол болон хөнгөн зуушнаас хэрэгцээт тэжээлийг оройн хоолноос өмнө нэгэнт авчихсан байдагтай холбоотой.

Хүүхэд бүрийн хоолны дуршил өөр. Зарим хүүхэд сүүн холонд, зарим нь маханд дуртай байдаг. Гэвч зөвхөн дуртай хоолыг нь өгөөд байх биш бүх л төөрлийн хоолонд дуртай болгохын тулд хоолны нэр төрлийг олшруулах, хүүхдийн дур сонирхлыг татахуйцаар бэлдэх, аягалж таваглахдаа хэлбэр дүрс оруулж өгч бүх төрлийн хүнс хоолонд дуртай болгоход анхаарна.

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны

09 сарын 01-ний өдрийн

тоот тушаалын хавсралт.

2014-2015 оны хичээлийн жилийн бүлэг зохион байгуулалт.

дд

Багшийн нэр

Туслах багшийн нэр

Бүлэг

Хүүхдийн тоо

Байршил

1.

А.Батцэцэг

А.Оюунтуяа

Бага

20

Гэрт

2.

С.Болормаа

Б.Азжаргал

Дунд “А”

25

Байранд

3.

П.Оюунтуяа

О.Март

Дунд “Б”

25

Байранд

4.

Т.Түмэндэлгэр

Б.Нандинчимэг

Дунд “Б”

25

Байранд

5.

Д.Нарантуяа

Ц.Азбилэг

Ахлах “А”

25

Байранд

6.

Г.Баярмаа

Д.Дэлгэржаргал

Ахлах “Б”

22

Гэрт

7.

Б.Урансайхан

Б.Ариунгэрл

Ахлах “В”

22

Гэрт

8.

Х.Цогзолбоо

Г.Зэсэн

Бэлтгэл “А”

25

Байранд

9.

Т.Давааням

Э.УУгантуяа

Бэлтгэл “Б

23

Гэрт

10.

Д.Наран-Үүрд

Д.Мөнхжихбаяр

Бэлтгэл “В”

23

Гэрт

11.

Нийт

235

Эрхэм хүндэт багш нар аа, эцэг эхчүүдээ, боловсролын байгууллагад ажиллаж байгаа ажилчин ажиллагсадаа.

Та бүхэндээ эрдэм номын баярын мэндийг хүргэж, сурч боловсрох, судалж мэдэх, сурган хүмүүжүүлэх их үйлстээ улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүүхэд бүрийн өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих боломжийг бүрдүүлэн, сурах арга барилтай, бие даан сурах чадамжтай, шийдвэр гаргах чадвар бүхий эх оронч сэтгэлгээтэй, амьдрах арга ухаанд суралцсан монгол хүүхэд бэлтгэх гэгээн үйлээ бодит үр дүн, бахархах амжилт, ололт ихтэйгээр хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа улам бүр бататган, тэргүүлэх үүргийг гүйцэтгэж, манлайлан ажиллана гэдэгт бүрэн итгэж байна.

Та бүхэндээ бахархан дурсах нэгэн шинэ хичээлийн жилээ хүсэл тэмүүлэлтэй, амжилт ололттой, эрдэм номын арвин ургацтайгаар өнгөрүүлэхийг хүсэн ерөөе

Цэцэрлэгийн хүүхдүүдийн соёлтой хооллох дүрэм

  • Хүүхдүүдийг хооллохын өмнө хэт хөгжөөх, хөдөлгөөн шаардах тоглоом, шинэ тоглоом тоглуулахгүй,  хичээл хийлгэхгүй тайван байлгах
  • Хоол идэхээс өмнө гараа угаах
  • Өөрт нь тохирсон ширээ, сандал дээр цэх шулуун, хоёр хөлийн улыг шалан дээр бүтэн тавьж суулгаад хооллох
  • Тогтсон ширээ сандалд суух
  • Аяга таваг, халбага, сэрээ, амны цаасыг ширээн дээр бэлдэж тавих
  • Сайхан хооллохыг бусдадааа ерөөх
  • Ширээний ард бүгд суусны дараа хоолоо идэж эхлэх
  • Хоолоо яарахгүй, удаан зажилж тайван, чөлөөтэй сууж идэх
  • Хоолоо асгахгүй цэвэр нямбай идэх
  • Зориулж бэлдсэн хоолыг бүрэн гүйцэд идэх
  • Хүсвэл хоол нэмж өгөх
  • Хүүхэд өөрөө хоолоо идэж сурах
  • Багш нартайгаа хамт хооллох (хэл яриа сайжирч, харилццаны соёлтой болоход туслана)
  • Бусдын амнаас юмуу, өөр хүүхдийн идэж байсан хоол идэх, бусдын хэрэглэсэн таваг, аяга, халбага, сэрээгээр хоол идэх, цай уухыг цээрлэх
  • Хоол идэх үед өөр зүйлд анхаарлаа хандуулахгүй байх
  • Хүүхэд хооллох үед зөвхөн хоолны тухай ярих (хоолны нэр, амт, амттай, давс ихтэй, халуун, хүйтэн гэх мэт)
  • Хоол идэж дуусаад, хоол өгсөн хүнд талархал илэрхийлэх
  • Амны цаасаар ам, гараа арчиж хэвших
  • Хоолоо бүгдийг идэж дууссаны дараа босох
  • Хооллож дуусаад бохирдуулсан ширээгээ цэвэрлэх, аяга, тавгаа хураах
  • Хооллосны дараа амаа зайлах, гараа угаах
  • Хоолны ширээний ард 30 минутаас илүү суух хэрэггүй

"Цэцэрлэгийн хүүхдийн зохистой хооллолтын зөвлөмж"-өөс

БШУ-ны Сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/327 тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг баталжээ. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого”, хоёрдугаар хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын зохион байгуулалт” –ыг тус тус баталсан байна.
 Дэлгэрэнгүй»

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

2013 оны 09-р сарын 28 Нийтэлсэн Ariun
Засгийн газрын 2013 оны 295 дугаар
тогтоолын хавсралт

“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.

 Дэлгэрэнгүй»

ТАНИЛЦУУЛГА. 2013-2014 оны хичээлийн жил

2013 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Ariun
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цэцэрлэг нь 1964 онд 1 багштай, 1 бүлэгтэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаас хойш бүлэг нэмэгдэн 3 бүлэгтэйгээр ажиллаж байгаад 1993 онд сургуулийн харьяанд шилжсэн байна. Энэ үедээ 2 бүлэг ээлжийн бүлгээр хичээллэн 2 багш ажиллаж байв. 2001 оноос сумын засаг даргын захирамжаар бие даан бүрэн үйл ажиллагаагаар ажиллаж эхэлсэн ба 3 бүлэгт 75 хүүхэдтэй, эрхлэгч 1, багш 3, туслах багш 3, тогооч 2, нийт 10 багш ажиллагсадтайгаар ажиллаж эхэлжээ. 2008 онд “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачилгын түншлэл” хөтөлбөрийн төслөөс иж бүрэн 2 гэр өгч, зуны улиралд хөдөө багуудад гэр цэцэрлэг ажиллаж , сумын төвдөө анх удаа гэр цэцэрлэгийг ажиллуулж эхэлсэн байна.
ӨНӨӨДӨР: 10 бүлэгт нийт 250 хүүхэд сурч хүмүүжин, 35 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цэцэрлэгийн зориулалтын байр ӨАЧДТөслийн 19.0 төгрөгийн санхүүжилтээр 2003 онд баригдаж, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 20.0 сая төгрөгийн өртөгтэй өргөтгөл 2007 онд нэмж баригдсан. Цэцэрлэгийн байр нь 125 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай. Зориулалтын байранд 5 бүлгийн 125 хүүхэд, мөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 5 бүлгийг гэр цэцэрлэгт хичээллүүлэн 125 хүүхэд хамрагдаж нийт 250 хүүхэд СӨБ эзэмшиж байна.
Сумын хэмжээнд СӨНХ 398 байдгаас 250 хүүхэд ердийн бүлэгт, зуны сургалтанд 50 хүүхэд нь хамрагдаж, хамран сургалт 75.3%-тай байна.
МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ

2013 оны 08 дугаар сарын 09 өдөр             Дугаар А/287                              Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг,  Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.24 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх  журам" -ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.  Энэхүү тушаалыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Эрдэнэчимэг)-т даалгасугай.
3. Журмын хэрэгжилтэд жил бүр хяналт шинжилгээ хийж, дүнг танилцуулахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Л.Лувсанжамц)-т даалгасугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай" 2008 оны 72 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
                                                                                    Л.ГАНТӨМӨР
 Дэлгэрэнгүй»
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны .8...сарын...13өдрийн .AI293..дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.  Цэцэрлэгийн багш (цаашид багш гэх)-ны ажлыг үнэлэхэд энэхүү журмыг баримтлана.
1.2.  Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.
1.3.  Үнэлгээ нь багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан, багшийн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх болон улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.
1.4. Багшийн ажлын явц, үр дүн, гүйцэтгэлийг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно
 Дэлгэрэнгүй»

Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2013 оны 08 сарын15 өдрийн
А/305 дугаар тушаалын хавсралт

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам

Нэг. Нийтлэг үндэслэл              
1.1.        Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон албан бус/насан туршийн боловсролын багш (цаашид багш гэх)-д багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.        Энэхүү журмын зорилго нь багшийн мэргэжил, ур чадварын хөгжлийг тодорхойлох, дээшлүүлэх, үүрэг хариуцлага, багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлж, урамшуулахах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.3.        Багшлах эрхийг багш мэргэжлийн чиглэл бүрээр олгоно.
1.4.        Багшлах эрх нь дараах хоёр төрөл байна.
  1.4.1.   Боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх.
Энэ нь багш мэргэжлээр шинээр төгсөгч болон боловсролын байгууллагнад гурваас дээш жил ажиллаагүй багшид боловсролын байгууллагад нэг жилийн хугацаатай ажилах эрх олгохыг ойлгоно.
1.4.2.   Багшлах эрх.
Энэ нь боловсролын байгууллагад эхний жилдээ ажилласан багшид цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгохыг ойлгоно.
1.5.        Багшид "Заах аргач багш", "Тэргүүлэх багш", "Зөвлөх багш" гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.
1.6.        "Заах аргач багш" багш нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, цэцэрлэг, сургуулийнхаа багш нарт зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай багш байна.
1.7.        "Тэргүүлэх багш" нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, орон нутгийнхаа багш нарт зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.
1.8.        "Зөвлөх багш" нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, үндэсний түвшинд багш нарт зөвлөн, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай багш байна.
1.9.        Мэргэжлийн зэргийг алгасаж олгохгүй.
 Дэлгэрэнгүй»

“Боловсролыг дэмжих жил-2013” аяны удирдамж

2013 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ariun

“Боловсролыг дэмжих жил-2013”

аяны удирдамж

Зорилго: Боловсролын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, үр дүнд

хүргэх

Хугацаа: 2013-04-15-наас 2014-04-15 хүртэл

Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд

Зохион байгуулалт:Сургууль, цэцэрлэг бүр захирал, эрхлэгчийн тушаалаар ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө гарган ажиллана.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Сургууль, цэцэрлэгүүд нь аяны хүрээнд багш, сурагчид болон олон нийтэд хандсан дараах чиглэлээрүйл ажиллагаа зохион байгуулна.

· Олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, бүх нийтийн боловсролыг дэмжих

· Үндэсний хөтөлбөрүүдийг чанартай хэрэгжүүлэх

· Багш, сурагч, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх

· Орчны тохижолт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

· Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх

· Боловсролыг дэмжих жилийн ажлын аймгийн төлөвлөгөөндтуссан ажлуудыг хамтран зохион байгуулах

Шалгаруулалт: “Боловсролыг дэмжих жил-2013” аяны тайланг 2013 оны

12 сар, 2014 оны 4 сард авч нэгтгэн дүгнэнэ.

Ерөнхий боловсролын сургууль:

I байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

IIбайр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Цэцэрлэг :

I байр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр, Өргөмжлөл,мөнгөн шагнал

IIIбайр, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Сүхбаатар аймгийн

Боловсрол, соёлын газар

Зохиогчийн эрх 2011 БУМБААЛАЙ ЦЭЦЭРЛЭГ Загварыг Туяанаа